Ж.ЧИНБҮРЭН:ЭЛДЭВ МУУХАЙГААР ГҮТГЭХ ТУСАМ ЧИНЬ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ЭЭ БИ...

  ЭЛДЭВ МУУХАЙГААР ГҮТГЭХ ТУСАМ ЧИНЬ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛЫНХОО  ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ ЭЭ БИ...

Миний бие 23 жилийн туршид элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, 300 орчим нойр булчирхайн хорт хавдрын, 110 гаруй цөсний замын хорд хавдрын хүнд мэс заслууд хийж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж явна. Мэс заслын эмч бол эрдэнэт хүний алтан амийг аврах хамгийн сүүлчийн хана хэрэм болон зогсдог хэцүү гэлээ ч ховор их хувь заяаны эзэн. Хорт хавдар туссан нагац ээжтэйгээ сүүлчийн удаа уулзахаар эмнэлгийнхээ энэ шар байшинд 12 настайдаа анх хөл тавихдаа мундаг мэс засалч болоод Ажаа шигээ хүмүүсийг аварна гэж өөртөө андгайлсанаа хэзээ ч мартахгүй.
Арав, хорин цагаар ч үргэлжилж болдог элэг тайрах, шилжүүлэх хүнд мэс заслын үеэр нүд анилдаж, хөл чилж, ядарч туйлдах үе тохиолддог ч хүний амь гарт минь байхад ажил, үүргээсээ ухарч үзэлгүй даван туулсаар явна. Эдгэсэн хүний баярын нулимс, хайртай хүмүүсийнх нь халуун дулаан харц, үг, инээмсэглэл бүхэн нь элэг бүтэн Монголын төлөө зүтгэх эрч хүч минь болдог. Ар гэр, үр хүүхэд, өндөр настай ээждээ зориулах цаг хомс, бусдын адил хөдөө гадаа амрах боломж ховорхон ч гэлээ мэс заслын эмч мэргэжил дээ би хайртай.
Дээд сургуулийн шалгалтанд унаж, шал угааж, асрагч хийж байгаад ахиж өрсөлдөөд тэнцсэн, цалингүй туршилтын эмчээр бүтэн жил хагас ажиллаад хөөгдөхдөө тулж, Эрдэнэ-Очир багшийнхаа итгэлээр үлдсэн зэрэг эгзэг, сорилт бүхэн намайг хурцалсан билээ.


Элэг тайрах япон технологийг Монголдоо нутагшуулж, улмаар олон улсад нэвтрүүлж, өнөөдөр дэлхий даяар энэ арга ашиглагдаж, Япон улсад докторын зэрэг хүртсэн, Францын элэгний мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн маань аав ээж, ачит багш нарын минь ач гавьяа, хамтран зүтгэгчид, хайртай шавь нарын минь хамтын амжилт, ялалт юм шүү. Дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг профессор Жиле багш минь “Нестле” компанийн захирлын талархлын хандив 100 мянган еврогийн чекийг Монголд барьсаар ирж, түүгээр нь тоног төхөөрөмж авч, арга туршлага заалгаж, Элэг, цөс нойр булчирхайн тасгийнхаа тулгын чулууг тулсан минь, өнөөдөр 40 гаруй өндөр ур чадвартай эмч, сувилагч нартай мэргэшсэн баг болж бүрдэн эрүүл энхийн манаанд ажиллаж байна.
Бидний хамтдаа хүрсэн амжилт багагүй ч хийх ажил, биелүүлэх даалгавар их байна. Монголд оронд минь жил бүр 6000 гаруй хүн элэгний хорт хавдраар өвчилж, хожуу үедээ оношлогдож, 4000 орчим нь амь насаа алдаж байна. Хорт хавдар дан ганц манай эмнэлэг, багийн ажил биш ээ. Элэг нэгт монголчууд хамтдаа хорт хавдартай илүү хүчтэй тэмцэж чадна. Эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, менежмент, даатгал, төлбөр, сургалт, эрүүл мэндийн боловсрол гээд хот хөдөө, хаа сайгүй хүн бүрт хүрч чадах бүхэл бүтэн тогтолцоог босгож бүтээж байж Монгол элэг бүтэн болно.


Эмч сувилагч бид, ХСҮТ-ийн хамт олон минь хүн ардынхаа эрүүл энхийн төлөө эрвийх дэрвийхээрээ хичээн зүтгэж явахад итгэл, сэтгэлээрээ дэмждэг олон сайхан буянтан, олон сайн үйлстэн бий. Сайны хажуугаар саар гэгчээр санаанд багтамгүй, сэтгэлд оромгүй элдэв муухайгаар гүтгэж доромжлох явдал ч мэр сэр гардаг. Ажил үүргээ зориуд санаатайгаар умартаж, өргөсөн тангаргаасаа няцсан мэтээр хүртэл захиалан гүтгэж чадахыг ч үзлээ. Гэвч гүтгэгч Та бүү баярла. Таны нүглийг буянаар ариутгах болно. Сэтгэл гутавч итгэл алдрахгүй. Элдэв муухайгаар гүтгэх тусам чинь элэг бүтэн Монголынхоо төлөө илүү зүтгэнэ ээ би...

                Монгол улсын хүний гавъяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (90)

  • Зочин
    Ямар сайхан хүн бэ.
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Мэндээ
    Харамсалтай... Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энэ биеэ зориулж яваа эмчээ элдвээр хэлж гүтгэх ч гэж дээ.
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • С.Одгэрэл
    Танаар бахрагдаг шүү, Ирээдүй тань үргэлж гэрэлтэх болтугай амжилт бас дахин амжилт
    2020 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэд
    Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тууштай зүтгээч. Их хурал руу тингэтлээ зүтгэж яахнав дээ.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Rich
    Яадгын улс төрд ороод ЭМЯ-ны сайд болж энэ яамыг хөл дээр нь жинхэнэ босгоод олон улсын түвшинд аваачаад өгөөч. Эмч хүнийг тэр дундаа Чинбүрэн эмч шиг энэ салбарт өнөөгийн цаг үед нэн түрүүнд ямар бодлого төлөвлөлт, ямар ажил шаардлагатай байгааг мэддэг хүнийг ЭМЯ-ны сайдаар ажиллуулах юм бол илүү ахиц гарна. Салбараа мэдэхгүй сайдууд сүүлийн 30 жил ажиллалаа штэ. Тэгээд л өнөөдөр манай эмч эмнэлгийн ажилтнууд маань хичнээн чадвартай чадалтай ч энэ салбарт хөрөнгө оруулалт маш муутайгаас болоод хөгжихгүй байна. Дэлхийн түвшний бодлого төлөвлөлт дутагдаж байна.
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Amjilt husey emchdee
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Лундаажанцан Төрмөнх
    Монголын болон Дэлхийн Бахархал энэ хүнтэй юу ярихав дээ! Давхар тангараг тавьсан энэ хүнтэй юу ярихав! Мундаг мундаг бас дахин мундаг! Баярлалаа!
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин
    J.Chinbvren emchdee horwoogiin hamgiin hamgiin sain saihan bvhniig hvsen yreey. Iim saihan setgeltei itgeltei ard tvmnee gesen nariin mergejiliin emchtei bolsondoo Mongol tvmen mini baharhaj baihad,bas harluulah gesen setgel muutanguud baidag l yum bna.Bitgii too nvgel nvdee olno gej baidagdaa. Egchdee ervvl enhiig hvsey amjilt amjilt.
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Emchee khiigeech uls tomor yakhiim
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Энхгэрэл
    Чинбүрэн эмчдээ Олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэе. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цуцалтгүй зүтгэж байгааг чинь харах сайхан байдаг шүү. Идсэн эрүү хувхайрч Идүүлсэн бут цэцэглэнээ. Үнэн ямагт ялна. Мундаг шүү
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Ийм хүнийг гомдоож ёстойч нэг болохгүй шүү.Манайханч тун овлиггүй улс бас байнаа байна. Амжилт хүсье. Олон олон хүнд буян болоорой.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Mongoliin baharhalt emch hun ta mundag
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Amjilt amjilt eruul humuunii tuluu uragshaa
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Hulan
    Amidrald Tani hamgiin sain sain saihniig husii
    2020 оны 03 сарын 27
  • Зочин
    Mundag daichin emchid eruul enhiig husie.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
    • Hulan
      Amidrald Tani hamgiin sain sain saihniig husii
      2020 оны 03 сарын 26
  • Зочин
    Таны ажил үйлсэд чинь амжилт хүсэе.УРАГШАА
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Танд амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Tsogoo
    Ta buhrnd ajliin ih amjilt husii. Byan zaya ni bainga delgerch baig
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Н .Банди
    Таны саруул ухаан ,уужим сэтгэл өрнөн дэлгэрч байх болтугай .
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • Б Батцэнгэл
    Ямар мундаг юм вэ танд болон гэр бүлд чинь мөн танай хамт олонд эрүүл. Энх.хамгийн. Сайн сайхан бүхнийг хүсье.амжилт
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
  • lw
    luivarchdiin suljeend orson
    2020 оны 03 сарын 25
  • lw
    bur yag zuv ym helchlee.
    2020 оны 03 сарын 25
  • zochin
    ene uuruu bicheed bdg ymuu yun hachin2 ym bichdeg ymb.yux.iin gishuun bolohoor busdiin anhaarald urtuh gd l ingeed tsairtsgaagaad baidag.daraagiin eeljind orj mungu husah gd noir ni hurehgui yvaa bh.hiih hiih ymaa l hiigeed yvahgui yun ih sanaatain.ene shunaad bgaa ym ni ch chutgur l bolgono gej heleed uh hun bdguin bh.hudlaa l mundag2 gd dogiogood baih.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Bgaa bgaa
    Ene uuriiguu l yamar hyn be gedgee l taniulj bgaa hereg l de,enyygeer uls tur dutav gej,emchee hiigeed Erdeneochiriigoo baraadaad yvj bhgyi,urduur ni orj gavyat shaagaad l uudgyi amitan bhaa
    2020 оны 03 сарын 25
  • Mungutei bol yzne
    Mungund durtai geseen,mungutei bol yzchih bhaa
    2020 оны 03 сарын 25
  • Амарбаяасгалан
    Чадварлаг эмчдээ амжилт хүсэе
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Р. Даваадорж
    Монголын ард түмэн таны ажил үйлс авъяас чадварыг үнэлдэг бас хүндэлдэг.Эрдэнэт хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах ариун их үйлсэд сэтгэл зүрхээ зориулж байдаг таньд маш их баярлаж явдаг шүү.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Б.Жаргал
    Эрхэм хүн таны эзэмсшэн мэргэжилээрээ хүн зоныхоо тѳлѳѳ нойр хоол,ар гэрээ мартан зүтгэж буйг ард түмэн чинь ойлгож байгаа.Таньд талархал илэрхийлж байна
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • уранчимэг
    чинбүрэн эмчдээ амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ц.Чинзориг
    Амжилт хүсье. Та бүхний ачаар олон олон хүмүүс баяр хөөрийг мэдрэн амьдарч яваа шүү. Таны гэр бүл, ажил үйлсэд тань дээдийн дээд хайр буяныг хүсье.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Ахмад
    Та бол эмч.сайн эмч.Бүр мундаг эмч Та эмчийн ажилаа.л хийж яваарай.Та эмнэлэгт яэрүүл мэндийн салдбарт байж ард түмнийхээ эрүүл мэндийг л хамгаалж яв.Тэр муухай улс төрлүү бүү очоорой.Та тэнд хэрэлдэж суугаад яахийм бэ.Ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаггүй хүмүүс шүү дээ.Тэдний дунд танай санал хэзээ ч дэмжигдэхгүй. Та хүний төлөө ажиллаж чадахгүй ш дээ.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Б.Сайнбаяр.
    Хэлсэн эрүү хувхайрдаг. Ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Одоо яг мэргэжлийн сайдтай болох нь ок. Төгссөн бол эмч гэж бүү ажилд аваарай. Баруунд 2 жил улсын эмнэлэгт ажиллаагүй бол сургалтанд сууж баталгаажуулдаг. Анагаарын дээд Япон монголын эмнэлэг ок бусад нь мэдэхгүй ээ
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    За тэр эмч яаж болсон замнал энэ тэр яаахвээ. Хүн болгонд байдаг л амьдрал. Гол нь христийн шашинтай үгүйгээ, христийнхэн бэлдэж нэр дэвшүүлж байгаа хэдэд багтсан үгүйгээ л шудрага хэлчих
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • lw
      bur yag zuv ym helchlee.
      2020 оны 03 сарын 25
  • цэцэгээ
    би хүүгээ чин бүрэн эмчд үзлэх гэсэн юм яаж үзүүлэх вэ надад тус
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
    • Mungutei bol yzne
      Mungund durtai geseen,mungutei bol yzchih bhaa
      2020 оны 03 сарын 25
  • цэцэгээ
    мундаг эмч шүү эрүүл мэндийн сайд болоорой
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • цэцэгээ
    мундаг эмч шүү эрүүл мэндийн сайд болоорой
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Sosor Gombo
    Ийм сайн эмчээ Монголчууд муугаар хэлж яагаад ч болохгүй. Их хүнд том мөрөөдөл байгаа бизээ ! ,Ариун үйлс нь хиргүй тунгалаг байж , улам сайн сайхныг бүтээгээрэй !
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Мөнхсайхан
    Монголд маань ийм мундаг эгэлгүй агуу эмч байхад монголчууд бид чинь одоо элэгний хорт хавдар цаашаа болжээ агуу эмч маань урт насалж удаан жаргаарай
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • zochin
    hereggvidee aldart emch guai bayajmaar bgaan yum uu
    2020 оны 03 сарын 25
  • zochin
    hereggvidee aldart emch guai bayajmaar bgaan yum uu
    2020 оны 03 сарын 25
  • Зочин
    Ийм сайхан хүнийг улс төрд оруулаад ёстой эвдэж хаяад хэн ч биш болгодог шүү цаад мангарууд чинь. Хөдөлмөрийн баатар хоньчин Намхайнямбууг яалаа наадуул чинь. Ингээд яривал маш олон хүний талаар ярьж болох байх. Алтан гартай Тань шиг хүн ард олонтойгоол байгаарай гэж чухалчлан хүсье
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Мундаг чадвартай эмч шүү амжилт
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Дарийм
    Эмч аавын дэргэд ѳссѳн болоод ч тэрүү эмч нарын нойр хоолгүй амралт чѳлѳѳгүй ажлын ард гэр бүл нь санаа зовон хүлээж суудгийг мэднээ. Хүн арддаа маш их хүндлэгдэж ѳргѳмжлѳгддѳг гэдгийг ч мэдэрч ѳссѳн. Санаа зѳв бол заяа зѳв гэдэг дээ. Амжилт хүсье. Ѳѳдрѳг сэтгэлтэй та нараараа бахархаж байгаа шүү ард түмэн бүгд.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Эрка
    Жоохон нэр хүнд олохоороо өөр тийшээ явчих юмаа.За яахав харж л байя.Өөр мундаг эмч нар төрөх блгүй дээ
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • lw
      luivarchdiin suljeend orson
      2020 оны 03 сарын 24
    • Bgaa bgaa
      Ene uuriiguu l yamar hyn be gedgee l taniulj bgaa hereg l de,enyygeer uls tur dutav gej,emchee hiigeed Erdeneochiriigoo baraadaad yvj bhgyi,urduur ni orj gavyat shaagaad l uudgyi amitan bhaa
      2020 оны 03 сарын 24
  • Зочин
    Алтан гартаа эмчид амжилт
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin
    amjilt
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • delgerzaya
    mundag altan gartai emch shvv mongold hoborhon tohioson emch amjilt hvsie
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Маш сайн эмч шүү!!Ээдээ захиж хэлэхэд УИХ-д нэр дэвшиж хэрэггүй дээ!!!Наадуул чинь худалч,хулгайч,луйварчид,эх орон газар нутгаа тонон дээрэмдэгчид!!!Нүүр нь улайхгүй худлаа шаана шүү дээ.Авгай хүүхэд бүр дассан болоод нэг байдаг байх.Нѳхрийнхѳѳ ѳмнѳѳс зарим шударга авгай нарын бѳгс нь улайдаг биз.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Одлнхүү
    Тагийг,хичээл,зүтгэл,хүч,хөдөлмөрийн,буянаар,олон,хүн,амьд,явахын,жаргалыг,эдлэж,баяр,жаргалтай,амьдарч,яваа,билээ,тньд,болон,таны,баг,хамт,олонд,ажилын,өндрөөс,өндөр,амжилт,эрүүл,энхийг,хүсэе
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ЧИНБУРЭН ЭМЧ МИНЬ ИХ ХУРАЛД БАЙСНААС ЭМНЭЛЭГТЭЭ БАЙГААЧ ГЭЖ ГУЙМААР БАЙХ ЮМ.ДААНЧ ТА МУУ НЭРТЭЙ ТЭР ГАЗАР РУУ ЗУТГЭЭД БАЙХ ЮМ ДАА.ЗА ЯАХАВ БУРХАН ИВЭЭГДЭЭ.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Батзориг
    Анд минь сайхан мэс засалаа хийгээд л хүмүүсийн хайр нд умбаад явж байвал яасан юм бэ дээ энэ муухай улс төрлүү орж яах ч юм билээ чамайг ороод ирхээр бас л өөрсөдтэйгөө адил бузар л болгоно доо
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ЭМЧ хүмүүс нээх их яарианд ороод байдаггүйштэй. Жоохон сүхжин үүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ЭМЧ хүмүүс нээх их яарианд ороод байдаггүйштэй. Жоохон сүхжин үүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • П.отгонжаргал
    Эмчээ хийвэл ард түмэн илүү л их баярлах байх,их ч хүн эрүүл саруул амьдарч,монгол ч элэг нэгтэй л болох байх
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin
    Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
    2020 оны 03 сарын 24
  • zochin
    Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
    2020 оны 03 сарын 24
  • zochin
    Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
    2020 оны 03 сарын 24
  • Ганболд дэмжигч
    Чинбүрэн эмчээ дэмжиж явдаг шүү. Монголын бүх эмч ийм л мундаг болоосой. Таныгнэг их удахгүй Монголын Эрүүл мэндийн яамыг толгойлох тийм чадвартай хүн гэж боддог шүү. Монголын ард түмэнд Та эмчээр ажиллах нь мөн олон хүний амийг аварч айл бүрийн инээмсэглэл бэлэглэх сайхан үйлст нь амжилт хүсье. Мундаг шүү. Хорон санаатангууд удахгүй амь гуйгаад танд дээр ирэх юм бил үү , хэн мэдлээ.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Даш
    Дэмжиж байна
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Мөнх
    Ёстой мундаг эмч шүү битгий их хуралд ороорой дэмий шүү сайхан чаддаг ажлаа хиыгээд ард түмэндээ туслаад явахад болноо
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Энэ залуу чинь харин нөгөө нэг амлаад хийрхээд байдаг рүн хогАмар хэн ч билээ тэрнийгээ бодвол хэлэх үгтэй хийсэн ажилтай мундаг залуу даа
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Irgen
    Emch bolgon tanishig saihan setgel zutgeltei bdag bol saihan l bna ydahdaa eruul satuul torson huuhdiig hogjliin berhsheeltei bolgodgui...
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Дэмжигч
    Харин улс төр гээд эхлэхээр түмэн олон эмчийнхээ ажлыг л хий гээд байгаа хэрэг байхаа. Тэр улс төр сонгуульд өрсөлдөж ер нь яадгийн
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Оюунсүрэн
    Өөрсдөө чадахгүй байж чадалтай нэгнийгээ дэмжиж сурья монголчууд минь .Сайн эмч сэтгэлтэй эмч олон хүнийг аварсан эмч цаашид ихийг бүтээх эмчдээ улам их амжилт хүсье
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Жаргал
    Ажил хийж зүтгэж байгаа нэгнээ дайрч харлуулж гүтгэдэг нь өнөөгийн нийгэмд байгаа хорт зуршил шүү. Дэмждэг хүн хэд дахин их бий. Амжилт !
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Бурхдууддаа баяраллаа та нар минь гэр өүл элгэн саднаараа сайн саыхан эрүүл энхийг хүсьe Бас ажилд нь амжилт амжилт амжилт
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Батсайхан
    Чинбүрэн эмчийг ард түмний дунд магтан сайшааж насан туршдаа дэмжинэ ховор хүн шүү
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Ард түмний авралын бурхан минь та тангараг өргөсөн эмчээ хийж олон түмнийхээ хайрыг мэдэрч яваасай. Таныг тэр хуралд гарч бусдын адил хараалгуулмааргүй байнаа олон түмэн чинь. Чаддаг ажлаа хийгээд ард түмнийхээ хайрыг хүлээгээд яваасай л гэж хүсч байна. Улс төрд орвол хараал,хэрүүл салахгүй л байдаг шиг байгаа юм. Одоо эхлэл нь энэ. Алтан гартай авралын бурхан та бидэнтэйгээ үлдээч,гуйж байна
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • үнэн
    эмч танд ажлын амжилт. одоо ер нь хүнийг харлуулах гэсэн нөхдүүд дандаа мөнгө авсан хөлсний бичээчид байгаа. ухамсар дорой тэнэгүүд юу гэж бичсэн өөрийн чинь бүтээж байгаа хөдөлмөр зүтгэл арилахгүй улам өнгө орноо. санаа зоволтгүй. улам хурцлагдах ёстой
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Pagmasuren
    Ard tumniihee eruul enhiin toloo noir hoolgui zutgej baigaa emch emnelgiin ajiltnuudiin ajil buteeliig uneleh heregtei shuu. Ta buhend amjilt husey.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Чимэлцэрэн.Д
    Цаг ямагт таныг дэмжинээ!
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Selebge
    Doromjloh tusam doloon burhan shig gylalzaarai amjilt amar irehguiee dawaa buhen shalguurtai bdag hicheegeerei bas setgelin tenheetei ymarch magtaal zemleld belen baigaarai amjilt husie
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Гадны шашин хэрэггүй
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    та монголын ард түмний амь амьдралыг гэрэлтүүлэгч бурханаас илгээсэн ачтан шүү.танд амжилт аз жаргалыг хүсэе
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Oidov
    Mergejildee unench, mundag chadvarlag emchdee bayar hurgie. Olon hund ami nas beleglesen achtan shuu.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Саран
    Шалбаагнаас ч муухай бохир тогоо руу бүү ор. 5 жилийн дараа таныг танихгүйд хүрэх болчих ч билүү!
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Саран
    Би ч бас нэг адил бодож бна!
    2020 оны 03 сарын 24
  • Zt
    Zugeer l emch l hiildee
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Эрдэнэбат
    Та бол ард түмэнд хэрэгтэй хүн. 76 Д орчихвол та хэн ч биш , хэнд ч хэрэггүй хүн хог болчихоно. Таныг ард түмэн тэр гайтай суудлаас харамлаад байгаа юм. Эмч хүн тэнд хэрэгтэй нь үнэн. Гэхдээ сумын эмч л бүх зовлонг ойлгуулж чадна. Та бол бидний хүн
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • Саран
      Би ч бас нэг адил бодож бна!
      2020 оны 03 сарын 24
  • Зочин
    Таны гавьяа зүтгэлийг сонсоод бахархдаг аа, би. Гэхдээ, 76-гийн нэг болчихвол түмэн олондоо үзүүлэх тус нэмэр чинь холдоод, туршлагажиж яваа мэдлэг мэргэжлээсээ алсраад, толгой мэдрэл, хуруу гар чинь төсөөрөөд тээр жил нагац ээжтэйгээ уулзахдаа сэтгэл дотроо амласан андгай тангаргаасаа няцахад хүрнэ шүү дээ! Манай тогтолцоо, нөхцөл байдал чинь дээрээс удирдаж сайжруулахад саад тотгор ихтэй, дэргэд нь, дотор нь байгаад удирдах, урагшлуулахад харьцангуй төсөр, боломж элбэг шүү дээ. Гавьяат эмч цолыг энэ ажлаа улам сайн хий гэж шагнаснаас биш, үүгээр дөрөөлөөд дээшээ мац гээгүй байлтай.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • 34
    Нэг хүнийг багш нь сайн морин хуурч болно гэж захиж байсан чинь ,чи цүнх барьсан гуйлагчин болчихлоо гэж хэлсэн шиг юм болчихгүй бол ч яаахав
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зориг
    Битгий л улс төрд ороорой, гуйж байна. Цаад өвчид Хүрэлсүх чамайг ашиглаад л хаяна шш
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • зочин
    хийсэн бүхэнд чинь талархая. бахархаж байна. зүгээр л эмчээ хийгээд. гавьяа шагналаа хүртээд. ард түмнээрээ хайрлуулаад яваач дээ эмчээ. нэг өдөр Энэ муу 76 гийн нэг гээд олон түмэнд зүхүүлэх вий дээ гэж харамсаж байна. та бол ард түмний БААТАР ШҮҮ ДЭЭ. улс төр танд зохихгүй дээ. дэмий.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Dorj
    Uls turluu odoogiin ene muchid khul tabival bodoogiugee hiinedee duu mini. nertei turttei uldii gevel emchee hii. Khunees iluu l amidarna.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Эмчийнхээ ажлыг л хийхгүй яах ээ муухай улс төрлүү зүтгээд байна даа. Таныг эмчээ хийж байвал хүмүүс хайрлана
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Oyuna
    Ta bol mundag sain emch hvmvvsiin yariag tooh hereggvi ajiliin amjilt.ervvl enhiig hvsie
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Цолмон
    Сайхан оюун ухаан төгөс эмчдээн эрүүл энх хүсий манай монгол эмч маш сайн чадварлаг юм шүү улам их амжилт хүсий
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Eej.
    Mundag emch.
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Сэвжидийн Эрдэнэ
    Аз жаргалант,баяр хөөртэй амьдралаа хүн арддаа харамгүй зориулан зүтгэж байгаа эмч,сувилагч,асрагч нарын минь үйлс заяа нь тэгш дүүрэн байж ,сэтгэлийн баяр баясгалантайгаар сайхан байна .бид чадаж байна хэмээн омлгшин хүслээ сайн биелүүлж урт насалж, удаан жаргаарай!
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
    • zochin
      hereggvidee aldart emch guai bayajmaar bgaan yum uu
      2020 оны 03 сарын 24
    • zochin
      hereggvidee aldart emch guai bayajmaar bgaan yum uu
      2020 оны 03 сарын 24
    • zochin
      Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
      2020 оны 03 сарын 24
    • zochin
      Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
      2020 оны 03 сарын 24
    • zochin
      Duuchin Javxlan shig l bolno baix daa Xun baigalias zayasan buyan zayagaaraa yavbal ug ni zugeersen
      2020 оны 03 сарын 24