Сэлэнгэ аймаг руу “JU-9993” агаарын хөлгөөр шууд нислэг үйлджээ  

Сэлэнгэ аймаг руу “JU-9993” агаарын хөлгөөр шууд нислэг үйлджээ  

Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлджээ. 

Нислэгийг Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн байна.

Цаашид, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх аж. Ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.